Үйл явдал3 мин унших
КОВАКС механизмын вакциныг Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЭмнэл зүйн туршилт, судалгааны 3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /COVAX Facility/ нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн.
Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. Энэ худалдан авалтыг COVAX Facility механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь, худалдан авах вакцин гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байна. Үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх боломжтой гэж үзэж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 102 дугаар захирамжаар Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардагдах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн дархлаажуулах бэлдмэл буюу вакциныг худалдан авах, Монгол Улсад импортлох асуудлыг судалж, санал боловсруулах, энэ чиглэлээр яриа хэлэлцээ хийх зэрэг зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Т.Доржханд, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Б.Бейсен, Х.Баделхан нар асуулт асууж, хариулт авлаа.
Орон нутгийн иргэдийг буцаах асуудлыг Ажлын хэсэг дээр ярилцаж, энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программыг ажиллуулж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийслэлд түр хугацаагаар байгаа хөдөө орон нутгийн 24 мянга, орон нутагт байгаа нийслэлийн 11 мянган иргэнийг буцаах шаардлагатай гэсэн албан мэдээлэл бий.
Гэхдээ энэ тоо бодит байдал дээр нэмэгдэнэ гэдгийг Шадар сайд хариултдаа онцлоод тэдгээр иргэдийг гэрийн хаяг, байршлыг нь бүртгэлжүүлж, түргэвчилсэн болон нэмэлтээр PCR шинжилгээ авсны дараа нутагт нь буцаана гэдгийг тодотгов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариултдаа, PCR аппаратыг аймгуудад үе шаттайгаар суурилуулж байна. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Сэлэнгэ аймагт PCR аппаратаас хоёрыг суурилуулсан бол Замын-Үүд суманд нэмж нэгийг суурилуулах зэргээр ирэх долоо хоногоос хилийн боомтуудын хүчин чадлыг нь нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь 21 аймагт PCR аппаратыг бүрэн суурилуулж, цаашдаа шаардлагатай тохиолдолд хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэв.