Үйл явдал2 мин унших
Хуулийн төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханы асуултад хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариулт өгсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. “Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн 1 төсөл болгож, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн төслийг суурилан хэлэлцье” гэж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,8 хувь нь дэмжлээ.
Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.