Байр суурь1 мин унших

С.Чинзориг: Цалингийн талаарх гурван талт уулзалтыг яаралтай хийх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх талаар өмнөх Засгийн газар тодорхой хэмжээгээр нэмсэн. Шат дараалалтай нэмсэн, гэхдээ бүх зүйл сайхан болсон гэж хэлэхгүй. ЭМЯ яаралтай цалингийн 3 талт хэлэлцээр, салбарын ҮЭБ-тай хэлэлцээр хийж НХХЯ-д бүртгүүлэх ёстой. Энэ ажлаа цаг алдахгүй хийх хэрэгтэй. Эмч нарын цалинг яаж нэмэх гэж байгаа талаар тодорхой мэдээлэл эмч нарт өгөөрэй. ЭМДС-аас гүйцэтгэлээрээ цалин авах асуудлаа сайн тайлбарлах хэрэгтэй. Энэ сангаа энэ жил дуусгачихвал цаашдаа улсын төсвөөс татаас авдаг сан болох юм байна. Үүн дээр анхаараарай. 

Түүний асуултад ТБХ-ны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Сэтгүүлч soyolmaa

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008