Онцлох мэдээ2 мин унших
Хиймэл оюун ухаан болон инновацын хөгжлийг турших, судлах академи байгуулна

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба“И-Монгол академи” сургалт, судалгааны төв нь цахим засаглал, дижитал шилжилтийн талаарх нэгдсэн бодлого гаргах, бусад байгууллагуудад зөвлөгөө өгнө, сургалт зохион байгуулна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын судалгаа, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, үндэслэлийг боловсруулах юм байна.
Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төв нь тусгай дугаар бүхий төрийн байгууллагууд болон бусад дуудлагын төвүүдтэй нэгдсэн уялдаа холбоогүй ажиллаж, хүний нөөцийн хүрэлцээгүйгээс иргэдийн дуудлага алдах, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэхгүй орхигдуулах, эргэн хариу өгөхгүй байх, нэгдсэн байдлаар Засгийн газрын хэмжээнд иргэдийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэж хянаж чадахгүй зэрэг асуудал гарч байна.
Иймд тус төвийн үйл ажиллааг өргөжүүлэн, бүтэц орон тоо болон дуудлага хүлээн авах системд өөрчлөлт хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих, эргэн мэдээлэл үүрэг бүхий нэгж бий болгож, тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа олон газрын дуудлагын төвийн систем болон мэдээллийг Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвтэй холбож, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэл, хуваарилалт, шийдвэрлэлтийн эргэх холбоо бүхий хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай гэж үзэж байна.