Үйл явдал3 мин унших
УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа “Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум”-ын төлөөлөгчидтэй уулзлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУг форумд оролцож буй ОХУ-ын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөллийг Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа хүлээн авч уулзлаа.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа Монгол, Оросын сэтгүүлчдийн форумыг өмнө нь 1988 онд Хөвсгөл аймагт, 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар сүүлийн хоёр удаагийн форумыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байгаа.

Сэтгүүлчид УИХ-ын дэд даргаас хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг сайжруулах санаачилга болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авлаа.
Энэ удаагийн парламентад Монгол-Буриадын парламентын бүлгийг байгуулан ажиллаж байгаа. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд иргэд хоорондын болон соёл, боловсролын салбарын харилцаа хамгийн чухал. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын ард түмэн олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, хамтын тэмцлээр даван туулж, дайны дараах бүтээн байгуулалтад гар нийлэн хөдөлмөрлөсний дүнд баялаг арвин агуулгатай, мартагдашгүй дурсамжтай түүхийг бүтээсэн.
Монгол Улсын Их Хурлаас хоёр орны найрамдалт харилцааг шинэ зуунд шинэ шатанд гаргахын төлөө ажиллана. Монгол-Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр улсын ард иргэдийг ойртуулах, уламжлалт харилцааг шинэ зуунд үргэлжлүүлэх хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт импортын балансыг тэнцвэржүүлэх анхаарч ажиллана. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд асар их боломж, нөөц байгаа ч бүрэн ашиглаж чадахгүй байна. Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.5 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 68.0 гаруй сая ам.доллар болж, манай худалдааны баланс алдагдалтай байгаа. Үүнийг өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, тарифын болон тарифын бус элдэв хориг саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь чухал байна. Ингэхдээ Евразийн эдийн засгийн холбооны оны эцсийн дүгнэлтийг үндэслэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэж хариулав.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, тус эвлэлийн гүйцэтгэх захирал Э.Болортулга болон албаны бусад хүмүүс байлцжээ.