Үйл явдал1 мин унших

БШУ-ны сайд Юнескогийн гүйцэтгэх хорооны дарга Тамара Сиамашвилитай уулзлаа

БШУ-ны сайд Юнескогийн гүйцэтгэх хорооны дарга Тамара Сиамашвилитай уулзлаа

Уулзалтаар энэ оны 7 дугаар сарын 10-13-нд "Юнеско"-ийн Ерөнхий захирал Одри Азуле манай оронд албан ёсны айлчлал хийж, Монгол улс Юнеско-ийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд санамж бичигт боловсролын талаар өргөн хүрээтэй асуудлууд тусгах талаар ярилцлаа. 

Юнеско-ийн Reimagining Education: A new social contract for education” тайланг монгол хэлнээ орчуулж, Ерөнхий захирлын айлчлалын үеэр үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн үеэр “Digital Transformation in Education” сэдэвтэй side event зохион байгуулна. Digital Transformation in Education чиглэлээр 2-р категорийн төв байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд төвийг байгуулах асуудлыг Гүйцэтгэх хорооноос дэмжихийг хүслээ. Цаашдаа манай улс Юнеско-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн болох зорилго тавьж ажиллаж байгаагаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан илэрхийллээ.

БШУ-ны сайд Юнескогийн гүйцэтгэх хорооны дарга Тамара Сиамашвилитай уулзлаа

Хатагтай Тамара Сиамашвили нь 2021 оны 11 дүгээр сараас Юнескогийн гүйцэтгэх хорооны даргаар ажиллаж байна. 2019 оны 3-р сараас эхлэн Бүгд Найрамдах Серби Улсаас Юнеско-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Элчин сайд, Байнгын төлөөлөгч, 2017 оны 6-р сараас 2019 оны 3-р сар хүртэл Хоёр талын харилцааны дэд сайдын туслах, 2016 оны 3-р сараас 2017 оны 6-р сар ГХЯ-ны ЕАБХАБ, Европын Зөвлөлийн газрын дарга, 2014 оны 9-р сараас 2015 оны 12-р сар ЕАБХАБ-ын даргалах ажлын хэсгийн дэд дарга зэрэг ажлын туршлагатай.

Сэтгүүлч Sarantuya

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009