Үйл явдал1 мин унших

"Хувьсаж буй боловсрол" үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна

"Хувьсаж буй боловсрол" үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна

Ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт-4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах зорилго бүхий “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

"Хувьсаж буй боловсрол" үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна

Хэлэлцүүлгийн эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон бусад төлөөлөгчид үг хэллээ. Энэ удаагийн салбар-II хэлэлцүүлэгт залуус, хэвлэл мэдээллийн байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.

"Хувьсаж буй боловсрол" үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна

Тэд:

-Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт

-Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль

-Амьдрал, ажил хөдөлмөр, Тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд

-Багш, багшлахуй болон багшийн мэргэжил

-Боловсролын санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

"Хувьсаж буй боловсрол" үндэсний хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг http://temn.mnier.mn/ холбоосоор авах боломжтой.

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009