#Тойрог1 мин унших

Дэлхийн 140 орны боловсролын сайд нар чуулж байна

Дэлхийн 140 орны боловсролын сайд нар чуулж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Франц улсад албан томилолтоор ажиллаж байна. 

Энэ сарын 28-30-ны өдрүүдэд Парис хотноо "Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" чуулганыг "Юнеско"-с зохион байгуулж байгаа юм. Чуулганд  дэлхийн 140 орны боловсролын сайд болон албаны төлөөлөгчид, олон улсын хөгжлийн байгууллагынхан оролцож байна.

"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" үндэсний зөвлөгөөний салбар хэлэлцүүлгүүд энэ сарын 22-ноос манай улсад мөн зохион байгуулагдаж байгаа билээ. БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол улсад болж буй үндэсний хэлэлцүүлгийн эхний үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох чиглэлээр санал солилцож байна. Чуулганы үеэр "Юнеско"-ын салбар байгууллагатай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцах юм.

Дэлхийн 140 орны боловсролын сайд нар чуулж байна

"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" үндэсний зөвлөгөөний нэгдсэн хуралдаан 7-дугаар сарын 5-ны өдөр болно.

Сэтгүүлч Sarantuya

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009