Байр суурь1 мин унших

Маргааш цас цэвэрлэх ажил өрнөнө

Маргааш цас цэвэрлэх ажил өрнөнө

Зам, талбайн цас цэвэрлэх ажлыг дүүрэг бүрт үүрэг болгосон байна.

Энэхүү ажилдаа дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагыг татан оролцуулах юм байна.

Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Оюутны хөдөлмөрийн бирж хамтран бямба гарагт ажилгүй иргэд болон оюутнуудаар цас цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Ингэхдээ оюутны хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 300 оюутныг зургаан дүүрэгт хуваан зам талбайн мөсийг цэвэрлүүлэх ажээ.

Оюутнуудыг өдрийн 5000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулах бөгөөд  цэвэрлэгээний багажаа өөрсдөө авч ирэхийг сануулсан юм.

Цэвэрлэсэн цас, мөсийг ачих машиныг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниас гаргахаар болжээ

Сэтгүүлч ts8060

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009