Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
Нийслэл
Орон нутаг
(976) 701 - 22 - 701
|
info@vip76.mn
МЭДЭЭ
ХУУЛЬ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ЭКСПЕРТ
Post
Share
Үнийн өсөлт
2023.05.01
•
1 мин унших
Ц.Цэрэнпунцаг: Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана
Хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн ялангуяа мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүргийг УИХ-ын дарга гаргасан.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй нэр бүхий гишүүд Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төв, Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний зах болон Сонгинохайрхан дүүргийн хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцаж гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцсан юм.
Худалдаа эрхлэгчдийн зүгээс хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэв.
Тэгвэл Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс махны үнэ хавар бага зэрэг өсдөг байдал харагдаж байна. Мах, гурил, гол нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ жил хэт өсөлттэй байгаа нь иргэдийн амьдралд тулгамдаад байгаа гол асуудал болсон гэдгийг “Сант марал” сангийн судалгаанаас харж болно. Бид өнөөдөр зах, худалдааны төвүүдэд ажиллаж бодит байдал дээр үнэ ямар түвшинд байгааг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээг авахаар ажиллах болно” хэмээлээ.
Эх сурвалж:
Vip76.mn
Эдийн засаг, Худалдаа
Үнийн өсөлт
Хүнсний гол бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангаснаар үнийн өсөлтөөр сэргийлэх боломжтой
Үнийн өсөлт
ИНФЛЯЦИ ӨОМҮ-ЭЭС 5.1 ХУВИАР ӨСЖЭЭ
Үнийн өсөлт
Ардчилсан нам баруун хязгаарт чуулж байна
Үнийн өсөлт
Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар танилцууллаа
Үнийн өсөлт
Б.Жаргалмаа: Мах гурилын үнийн асуудалд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай
Үнийн өсөлт
Үнэ тарифын өсөлтийн нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай
Үнийн өсөлт
С.Бямбацогт: Стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай
Үнийн өсөлт
Ачаа тээвэрлэлтийн үнэ 9 дахин өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болсон
Үнийн өсөлт
МҮЭХ үнийн өсөлтийг эсэргүүцэж цахим цуглаан хийлээ