Үйл явдал1 мин унших
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа.
Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэгдсэн чуулганд танилцууллаа.
Сэтгүүлч Hongorsaikhan







