Үйл явдал2 мин унших
“Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж” гэж, мөн уг бодлогын баримт бичгийн Тав дахь хэсэгт тусгасан Засаглалын зорилгын 5.6 дахь зорилтод Авлигагүй засаглалын зорилтыг дэвшүүлж “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна” гэж тодорхойлж, энэхүү урт хугацааны бодлогод тусгасан зорилтыг хэрэгжүүлэх I үе шатыг 2021-2030 онд “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлэх үе” хэмээн тодорхойлсон.
Дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнчлэн дотоодын эрх зүйн орчныг Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, зөвлөмжид нийцүүлэх зэрэг практик хэрэгцээ, шаардлагад үндэслэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
“Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн тогтолцооны салшгүй хэсэг болох “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” үргэлжлэн хэрэгжих боломж, нөхцөл бүрдэх юм. Төслийн хавсралтад заасан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хамгаалах, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шатны зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.