Онцлох мэдээ4 мин унших
С.Одонтуяа: Хар тамхины хар ирээдүйгээс хойч үеэ хамгаалъя

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХүүхдүүд мансуурах бодист татагдах, донтох шалтгааны талаар холбогдох албаныхны хийсэн судлагаанаас үзэхэд их төлөв сониуч зангаасаа болсон, хор хөнөөлийнх нь талаар ойлшголтгүйгээс болсон байх ажээ. Цагдаагийн байгууллагад шалгуулсан 10 хүүхэд тутмын 7 нь хар тамхи хэрэглэх нь гэмт хэрэг, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу ял оноодог болохыг мэддэггүй байх жишээтэй. 10 хүүхэд тутмын 4 нь найзуудаа даган дуурайж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж мэдүүлдэг. “Компьютер тоглоомын газар тоглож буй 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй" гэсэн дуудлагаар очиж шалган 10 хүүхдээс биологийн дээж авч шинжлэхэд бүгд хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
Гэтэл нярай зогсоо зайгүй уйлаад болихгүй байж. Эх баригч эмч, сувилагч нар шалтгааныг нь олж чадахгүй сандарч байтал туршлагатай эмч ээжид нь хэдэн асуулт тавьснаар эх нь хар тамхи байнга хэрэглэдэг болох нь тодорчээ. Нярай хүүхэд эхийн хүйнээс салаад хар тамхины тэжээлээс салсан учир хэрэглээгээ нэхэж, уйлж байсан нь тогтоогдсон. Мансууруулах бодисын нөлөө урагт хүртэл нөлөөлдгийг энэ тохиолдол харуулж байна.
Мөн 2030 он гэхэд орлогын түвшин бага, хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын МАНСУУРУУЛАХ БОДИС, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХЭРЭГЛЭГЧ 43 ХУВИАР, ӨСӨХ хандлагатайг мэдээлсэн.
МОНГОЛ УЛС хар тамхийг дамжин өнгөрүүлэх эрсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 ОНООС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИД ИХСЭЖ БУЙ ОРНЫ тоонд орох болсон гэдэг хамгийн түгшүүртэй мэдээ байна. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, хэрэглээ өндөртэй улсуудад тооцогддог бөгөөд нөлөөлөл нь монгол улсад хэдийнээ илэрч буй. Галт тэрэг, автомашинаар, агаараар хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол олон гарсан.
Нөхцөл байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн ч хууль эрх зүйн зохицуулалт, нийгмийн олонхийн мэдээлэл, ойлголт шаардлагын төвшинд хүрээгүй байгаа байдал ажиглагдаж байгаа тул миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар мэргэжилтнүүдтэй сууж байна.
Энэ асуудлаар сэтгэл зовнин явдаг иргэн бүр, эцэг эхчүүд, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид та бүхэн саналаа харамгүй илгээхийг хүсч байна.