Үйл явдал2 мин унших
"Career expo-2023" залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаТус өдөрлөгт томоохон 50 аж ахуйн нэгж, 180 орчим салбар компани дахь 5300 ажлын байрыг танилцуулж хүний нөөцийн бүрдүүлэлт хийсэн. Танхимаар 800 гаруй залуучууд оролцож, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авч, лайв шууд дамжуулалт 10 мянга гаруй хүнд хүрчээ.
Өдөрлөгийн үеэр Ажил олоход хүндрэлтэй иргэнийг урт хугацаанд тогтвортой ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “АЖИЛ ОЛГОГЧИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ”, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж буй “ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ийг албан ёсоор зарласан.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “И-ЖОБ” платформыг танилцуулж, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс залуучуудад Олон улсын их, дээд сургуульд хэрхэн суралцаж, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл өгч, “Ажил, амжилтын түүх”-ээсээ хуваалцан, мэргэжил сонголтын болон сэтгэлзүйн зөвлөгөө өгч, зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгаа хийсэн юм.