Үйл явдал1 мин унших
"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаТус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Шинэ зорилго, шинэ агуулга, шинэ үүрэг хариуцлага, шинэ харилцаанд тулгуурлан шинэлэг хэлбэрээр Засгийн газар, ажил олгогч ажилтны төлөөллийн байгууллагууд 2023-2025 оны Улсын хэлэлцээрийг байгуулсан" гэдгээ онцоллоо.
Энэ хүрээнд цалин хөлсний түвшин доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний бодлогын шинэчлэл хийх, хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийх чиглэлээр тодорхой ахиц гарсан талаар дурдсан юм.