Үйл явдал1 мин унших
Төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд гардууллаа

Өнгөрсөн хугацаанд “Сайн учрал” сан, СДМЗХ-ны залуус, Олон улсын байгууллагуудтай хамтран нийслэлийн томоохон эмнэлгүүдэд ажилласаар ирсэн. Ингэхдээ нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, эмчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байсан.
Саяхан БНСУ-д хоёр хүүхдийг үнэ төлбөргүй эмчлүүлсэн гээд бусдад тустай ажлуудыг хийсээр байна. Энэ удаа Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагад хүсэлт гаргаж, нийслэлийн 1,2-р төрөх эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байгаад баяртай байна.



