Үйл явдал1 мин унших

Алтай хотхон-Нарны хороолол дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцын ажил удахгүй дуусна

Алтай хотхон-Нарны хороолол дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцын ажил удахгүй дуусна

Баянгол дүүргийн Алтай хотхон, Нарны хороолол орчимд 2 гүүрэн гарц байгуулахаар тойргоос сонгогдсон гишүүний хувьд санаачлан 2022 оны улсын төсөвт суулгуулсан юм.

Тендер шалгаруулалт зэрэг асуудлуудаас болоод ажил хийгдэхгүй жил гарангийн нүүр үзсэн ч энэ онд эхний гүүрэн гарцын ажил эхэлсэн. Алтай хотхон-Нарны хороолол дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцын ажил нилээн явсан, удахгүй ашиглалтад орохоор байна.

Алтай хотхон-Нарны хороолол дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцын ажил удахгүй дуусна

Авто замын ачаалал ихтэй энэ хэсэгт гүүрэн гарц хийснээр явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ замын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

Сэтгүүлч soyolmaa

Баянгол ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014