Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
За гэхдээ төсвийн тодотгол хийх тогтоолыг бас хамтад нь баталсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. Хориг тавьсан үндэслэлүүдийн нэг нь 12 дугаар сард төсвийн жил эхлэхээс өмнө, тодотгол хийх нь эрх зүйн хувьд маргаан гарч магадгүй учраас хоригийн хүрээнд энэ асуудлаа шийдүүлэх нь зүйтэй гэж ийм үндэслэл, агуулга тавьсан гэж бас харж байгаа юм. Ийм ч учраас УИХ хоригийг хүлээж аваад ЗГ-т буцаасан. ЗГ төсөв дахин өргөн бариад, бид хэлэлцээд батлах гэж байна. ЗГ-аас 2,4 их наядын танасан, алдагдалгүй ийм төсвийг одоо барьсан. Алдагдалгүй төсвийг эерэг талаас нь харж болно.Төсвийн тэнцлийг сайжруулах тодорхой зардлуудыг хасах, инфляцын дарамтыг багасгах зэрэг төсөвт нэг удаа тохируулга хийх гэдэг талаас нь бол эерэгээр харж болно. Гэхдээ сөрөг талууд байгаа гэдгийг хараарай.
Гишүүд алдагдалгүй төсөв гэхээсээ илүү үр ашигтай бага алдагдалтай төсөв батлах тал руугаа явбал яасан юм бэ гэсэн саналыг гаргаж байсныг та бүхэн маань харсан байх. Дэлхий дээр алдагдалгүй төсөв баталдаг 3 улс байдаг юм байна. Одоо манайх бол 4 дэх нь болж байгаа. Одоо ийм одоо тал руу явж байна. Бид алдагдалгүй төсөв батлаад явахаар том хөрөнгө оруулалтууд байхгүй, жижиг хөрөнгө оруулалтууд ч байхгүй сум орон нутагт сургууль цэцэрлэгийг оруулж ирж тавигдахгүй байгаа юм. Ер нь төсөв дотор сул зардал гэж байдаггүй Төсвийн хэмнэлтийн хууль ковидод гарсан их том хууль байгаа. Чанга хууль энэ хуулийн хүрээнд ерөөсөө сул зардал гэж байхгүй. Зардал болгоны ард ЗГ-ын үйл ажиллагаа, яам, агентлаг, аймаг, сумдын хэвийн үйл ажиллагаа явуулах ийм зардлууд л байгаа. Үүний тодорхой хэсгийг нь одоо 10-аас 100%, 50% 100% автоматаар хасчхаж байгаа. Ингэхээр үүний цаана тодорхой үйл ажиллагаа санхүүжилтгүй байна хийх ёстой ажлуудууд нь хийгдэхгүй үлдэнэ гэдгийг та нар маань анхаараарай. Ирэх онд төлөвлөж байсан, олон том хөрөнгө оруулалтууд хийгдэхгүй нь ээ. Үүний дотор 8 авто зам байгаа, 780км. Орон нутгийн боомттой холбох том замууд бас хийгдэхгүй байна.
Эх сурвалж: