Үйл явдал1 мин унших
"Хариуцлагатай уул уурхайн үр өгөөж, хүнд үйлдвэрийн салбарын ирээдүйн чиг хандлага" сэдвээр илтгэл танилцууллаа

Уул уурхайн “Mining Week & MinePro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тайж хайрхны бэлд боллоо.УИХ-ын гишүүн Д.үүрийнтуяа энэхүү Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад оролцож "Хариуцлагатай уул уурхайн үр өгөөж, хүнд үйлдвэрийн салбарын ирээдүйн чиг хандлага" сэдвээр илтгэл танилцууллаа.
Уул уурхайнхны 7 хоног оролцогч нарт бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажил хэргийн уулзалт, асуудлаа ярилцаж, хөрөнгө оруулалт татах хэлэлцүүлгээс гадна олон улсын ханган нийлүүлэгчдийн “MinePro-2024” үзэсгэлэнг дэлгэсэн нь хоёр дахь том үйл ажиллагаа болж байна.



