Үйл явдал1 мин унших

Б.Найдалаа: 126 гишүүнтэй анхны парламент гэдэг бол 76 гишүүнтэй парламентийг бодоход олон ургагч үзэлтэй олон өнгө гарсан сайн парламент хэлж дүгнэх байна

УИХ-ын гишүүн Б.Найдалаа 126 гишүүнтэй анхны парламентын намрын чуулганы дараах үзэл бодлоо ийн илэрхийллээ.

Тэрбээр "Хуулиар сонгогдсон анхны 126 гишүүнтэй парламентын намрын чуулган өндөрлөлөө.

Монгол Улсын улс төрийн түүхэнд, намуудын түүхэнд, УИХ-ын түүхэнд энэ парламент шинэ өнгийг авчирсан.

Нэгдүгээрт, олон ургальч үзэлтэй, янз янзын насны, төрөл бүрийн мэргэжилтнүүдийн төлөөлөл орсон байна.

Энэ бол зөвхөн тойрогтоо сонгогдсон, төсвөө хуваарилсан байдалтай байж байдаг 76 гишүүнтэй парламенттай харьцуулахад илүү өргөн хүрээнд улс орны эрх ашгийг харахуйц, мэргэжлийн талаасаа хавь илүү, өнцөг өнцгөөс асуудлыг нарийвчлан үзэх сайн мэргэжилтүүдээс шинэ парламент бүрдсэн гэж үзэж байна" гэв.

Эх сурвалж:

МН25 ТВ

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008