Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хурлын дараа Засгийн газар хуралдаж, тухайн бүсийн зөвлөлөөс гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэж шийдвэрлэх юм.
Цаашид говийн бүсэд:
✅️Бид Дорноговь, Дундговь аймгуудыг холбосон хатуу хучилттай замын төсөл (Засгийн газрын 14 мега төсөлд багтсан)
✅️Говийн бүсийн аймгуудын цөл, хагас цөлийн экосистем, ховор амьтны амьдрах орчин, дэлхийд дахин давтагдашгүй байгалийн тогтоц бүхий нийт 16 газрын 2.2 сая га талбай бүхий газрыг үе шаттайгаар тусгай хамгаалалтад авах үе шат бүхий ажил
✅️Хог хаягдлын тухай хуульд заасан эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж батлуулах;
✅️Тусгай хамгаалалттай газар нутгуудад хог хаягдлын цогц менежментийг нэвтрүүлэх,
✅️Барилгын хөгжлийн төвөөс баталсан жишиг зургийн дагуу аймгийн төв болон сумуудад хог хаягдлыг ангилан ялгах төв, төвлөрсөн хогийн цэгүүдийг шинэчлэн байгуулах хүрээнд анхаарал хандуулан ажиллаж байна.
Эх сурвалж: