Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Макро эдийн засгийн байдал нэлээд хүндэрч байгаа талаар ярьж байна. Төсвийн орлого тасалдсан, нүүрсний үнэ унасантай холбоотойгоор. Монголбанкинд холбоотой 2 зүйл бий.
Валютын ханш болон инфляц. Доллар 3600 давж, Юаний ханш 500 гарлаа. Энэ нь болгоомжлол төрүүлж байна. Учир нь худалдааны салбарынханд хүнд цохилт болж байна. Инфляц 2 оронтой тоо руу орж болзошгүй боллоо.
Энэ цаг мөчид ЭЗБХ-ны гишүүд та бүхнээс Монголбанкны ерөнхийлөгчөөс бодлогын манлайлал хүсээд байгаа юм. Макро эдийн засгийн асуудал дээр бодлогын манлайлал гаргаж, энэ төрлийн зүйл яриач ээ гэдгийг гишүүд удаа дараалан асуулаа.
Д.Энхтүвшин гишүүний асуултад хариулахдаа та хэллээ. Хөтөлбөрийн зээлүүд дээр Монголбанкны баланс дээр 3,6 их наяд төгрөгийн дүн байгаа гэж. Үүнийг задаргаатай нь хэлээд, дараа нь бичгээр ирүүлмээр байна. Ямар төсөл хөтөлбөрүүд явж байна, Эрдэнэс Монгол дээр байгаа зээл, бусад Хүнсний хувьсгал гэх мэт хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд бий. Тэдгээрийг нэгбүрчлэн дурдахыг хүсч байна.
Сая төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсан. Валютын орох урсгал дээр бид юу бодох вэ? Уул уурхайн нүүрсний үнэ буурч байгаа энэ цаг мөчид. Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд гаргамаар байна гэж ярьж байсан. Төрийн өмчит компаниуд дээр ямар боломжууд байна вэ?
Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
Эх сурвалж: