Үүнд хамгийн тохиромжтой шийдэл бол Өвөрхангай аймгийн Хархорин сум буюу Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг дахин сэргээх явдал байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 12 дугаар сарын 20-нд “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлигаараа Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхийн улбааг өртөөлж, хүн амын төвлөрлийг сааруулах, түүх соёлоо сэргээх үүднээс Хархорум хотыг байгуулах асуудлаар холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн билээ.
Хууль боловсруулах үйл явц 3 орчим жил үргэлжилж 2025 оны 2-р сарын 18-ны өдөр эцэслэн батлагдсан юм.
Түүх, нийгмийн ухааны доктор, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл хэлэхдээ,
Монгол Улс эртний нийслэл Хархорум хотоо сэргээх байгуулахад холбогдолтой бие даасан хуулийг баталлаа. Энэ хууль батлагдсанаар
1. Эртний хот сэргээн байгуулагдах
2. Монгол орны ирээдүйд нийслэл нүүх том суурийг хийж өгч буй явдал гэдгийг онцлов.
Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулахдаа дэлхийн улс орнуудын жишгийн дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шилдгээр шалгарсан бүтээлүүдийн оновчтой санаа, шийдлүүдийг тусгажээ. Оролцогч орнууд төслөө боловсруулахдаа монгол орны түүх, соёлын өв, уламжлалыг сайтар шинжлэн судалж бүтээлдээ шингээх үүрэгтэй байв.
Ирээдүйн нийслэл Хархорум хотыг
1.Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газар баталлаа.
2.XIII зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот 800 жилийн дараа виртуал орчинд дахин сүндэрлэлээ. Үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтанд үндэслэн эртний Хархорум хотын өнгө төрхийг орчин үеийн виртуал технологийн шийдлээр дэлхийд дуурсагдах түүх соёлын үнэт өвийг бүтээв.
3.Хархорум хотын байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг БОУАӨЯамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар амжилттай хэлэлцүүллээ
4.Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын дагуу Ногоон бүсийн бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд ногоон бүсийн авто зогсоолын бүтээн байгуулалт ид дундаа явагдаж байна
5.Хархорум хотын мэдээлэл сурталчилгааны цогцолбор бүхий олон нийтийн үйлчилгээ”-ний барилгын зураг төсөл, бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг урьж байна
6.Улаанбаатар–Хархорум чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил 5-р сарын 23-нд эхэллээ
7. Хархорум хотыг бүтээн босгох хамгийн эхний томоохон ажил 1 сая мод тарих үйлсээр эхэллээ. Ногоон бүсийн Цэцэрлэгт хүрээлэн бий болох юм.
Эх сурвалж: