Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа асуулт асуулаа.
Хуулийн үзэл баримтлал дээр ЗГ-ын 2018 оны 291 дүгээр тогтоолыг дурдсан байна л даа. 644 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын үнэлгээг заавал хамруулах шаардлагатай байгаа гээд. Тохирлын үнэлгээнд заавал бүгд хамрагдах ёстой юу гэдэг зүйл практик дээр гарч ирээд байна. Та бүхэнд олон байгууллагаас энэ саналууд очсон байх? Би нэг жишээ авч хэлье. 2018 онд баталсан энэ журмаар орсон бүтээгдэхүүн дотор зэсийн баяжмал бий. 2024 оны 1 сарын 24-ний өдрийн Шадар сайдын 10 дугаар тушаалаар батлагдсан журам дээр зэсийн баяжмалд тохирлын үнэлгээ авахад үнийг нь 3 дахин нэмэгдүүлсэн.
Яагаад гэхээр зэсийн баяжмалыг экспортод гаргахад Геологийн төв лаборатори мөн ГЕГ-ын дэргэдэх лабораториор шинжилгээ хийгдээд уурхайн бүтээгдэхүүний борлуулалтад төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлээд яваад байгаа юм. Төрөөс тавих хяналтыг хийж байна аа гэвэл үүнтэй давхардаад байна.
Хоёрдугаарт, худалдан авагч талаас чанарын хяналт гэж үзэх юм бол Лондоны металлын биржид бүртгэлтэй олон улсын лабораториудаар энд чанарын хяналтуудыг хийлгээд баталгааныхаа дүгнэлтүүдийг бүгдийг нь гаргаад аваад явж байгаа юм. Яг үнэндээ энэ тохирлын гэрчилгээ хаана ч ашиглагдахгүй байна. Хаана ч хэрэглэхгүй байна. ГЕГ-ын лабораторийн дүгнэлтэд үндэслээд Амнатыг тооцоод явчхаж байгаа юм. Тэгэхээр энэ тохирлын үнэлгээ гэдэг зүйл заавал бүх бүтээгдэхүүнд байх ёстой юм уу? Ер нь бол стандартыг ойлгож байна. Стандарт техникийн зохицуулалт 2 бол нэг нь заавал дагаж мөрдөх нөгөөдөх нь дагаж мөрдөх баримт бичгээ гээд хуулийн төсөл дээр орсон байна лээ. Тохирлын гэрчилгээ маань үндсэндээ тодорхойлсон шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлсон баримт бичиг буюу зөвшөөрөл олгодог баримт бичгийн хэлбэр лүү шилжчихсэн байна шүү дээ. Тэгэхээр эргээд ААНБ-даа дарамт болоод байгаа юм биш үү. Хий дэмий ажил болоод байгаа юм биш үү. Ер нь энэ төрийн байгууллагуудын давхардсан хяналт төрийн оролцоотой давхардсан үйл ажиллагааг багасгах чиглэлээр энэ хуулийн үзэл баримтлал хуулийн төсөлд ер нь хэрхэн яаж тусгасан юм бэ? Олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, тухайлбал уулуурхайн бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр борлуулахад баримталдаг нийтлэг зарчмыг баримтлаад итгэмжлэгдсэн лабораторитой тухайн ААН өөрөө. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторитой, гадна талдаа итгэмжлэгдсэн лабораториор худалдан авагч нь авч байгаа.
Хоёрдахь асуулт. Стандарт тогтоож байгаа бүрэлдэхүүн өөрөө техникийн хороо тогтоож байгаа. Тийм ээ. Яг энэ техникийн хороодын нарийвчилсан зүйл заалт хуулийн үзэл баримтлалд ч тэр хуулийн төсөл дээр алга байна аа. Ер нь стандарт тогтоож байгаа бүрэлдэхүүн маань өөрөө стандартын шаардлага хангаж байгаа юм уу? Энд ямар бүрэлдэхүүн орох ёстой гэдгийг нарийвчлан зааж өгөхгүй юм уу? Мэргэжлийн хувьд туршлагын хувьд ур чадварын хувьд нарийн төвөгтэй стандарт, техникийн тодорхойлолт, техникийн шаардлагыг тавих гэж байгаа энэ бүрэлдэхүүн өөрөө мэргэжлийн байх ёстой.
Түүний асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
Эх сурвалж: