УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт аймгийн төвүүдийг хооронд нь холбохоос гадна хойд, урд хилийн боомтуудтай холбох “ШИНЭ СЭРГЭЛТИЙН 5 ТОЙРОГ” авто замын төлөвлөгөөг Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа боловсруулж байв.

Энэ төлөвлөгөөнд тусгагдаж, өнгөрсөн 2024 онд ажил нь эхэлсэн Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний шат АРВАЙХЭЭРИЙН хоёр түвшний уулзвар авто замын ажилтай Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт очиж танилцлаа. /2025.07.26/

Тэрбээр "АРВАЙХЭЭР, МАНДАЛГОВЬ, ЧОЙР чиглэлд нийт 487,7 км урт зам тавина. Өнөөдрийн байдлаар ажлын явц 23,8 км зам тавигдаж, ажил үргэлжилж байна.

Уг хэвтээ тэнхлэгийн замын бүтээн байгуулалт хийгдсэнээр манай баруун аймгийн иргэд маань 400 орчим км зам дөтөлнө.
Ингэснээр тээврийн зардал, цаг хугацааг хэмнэхээс гадна хамгийн гол нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, аюулгүй байдал бүрэн хангагдана" гэв.