УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань сум нутаг хүртэлх 56.9 км авто зам тавих ажлыг 2023 онд эхлүүлж байлаа.
Тэгвэл өнөөдөр автозамын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Ингэснээр Ховд аймгийн төвөөсөө 160 орчим км-т орших Чандмань сум маань түүхт 100 жилийн ойн босгон дээрээ автозамтай болж, Ховд нутгийн маань дахин нэг сум хатуу хучилттай автозамд холбогдлоо.
Өнөөдөр баруун бүсийн 26 сум хатуу хучилттай авто замд холбогдсон. Ойрын жилүүдэд энэ тоог 52 болгож нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ" гэв.