Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл өчигдөр /2025.07.31/ хуралдлаа.
Хуралдаанаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2025 оны төсвийн хуваарьт нэмэлт, өөрчлөлт батлах зөвлөмж гаргах тухай” тогтоолын төсөл, Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл, Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг тус тус хэлэлцэж баталлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 59,045 иргэнийг хамруулж, 15,003 ажлын байр хадгалагдаж, 29,9 тэрбум төгрөг зарцуулаад байна. Уг үйл ажиллагааны хүрээнд Санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагаанд хамрагдах эрэлтийг харгалзан төсвийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Ирэх оныг Засгийн газрын зүгээс боловсрол, хүний хөгжилдөө анхаарсан жил болгохоор төлөвлөж буй. Манай яам болоод Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн зүгээс хүний хөгжилдөө анхаарсан төсөл, хөтөлбөрүүддээ илүүтэй анхаарч ажиллана.