Үйл явдал1 мин унших
БНХАУ-ТАЙ ХАБЭА-н цахим систем хөгжүүлэх чиглэлээр хамтран АЖИЛЛАНА

УИХ-ын гишүүн, ГБХХНХ-ын сайд Т.Аубакир өчигдөр /2025.08.05/ Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж хамтран ажиллахаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд БНХАУ-ын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлүүд, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо, хувийн тэтгэврийн сангийн хөгжил, хүн амын насжилтад суурилсан бодлогын өөрчлөлт, тэдгээрийн сайн туршлагаас судлах мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.
Хоёр улсын хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартчилал, хяналт шалгалтын тогтолцоо зэрэгт туршлага судалж, мэргэжилтэн солилцооны чиглэлд хамтран ажилласан сайн туршлага бий.
Цаашид хөдөлмөрийн салбарт ХАБЭА-н цахим систем хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, дэвшилтэт технологийн сайн туршлагаас салбартаа нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань хамтын ажиллагааны саналуудыг дэмжин хамтран ажиллахаа хэллээ.
Сэтгүүлч Info







