Үйл явдал1 мин унших
Луус суманд БНСУ-ын эмч нарын үзлэг оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байгаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Дундговь аймгийн Луус суманд БНСУ-ын эмч нарын үзлэг оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байгаатай танилцлаа.
Луус сумын Засаг дарга Өлзийхишиг Баасанжав санал тавьсны дагуу "Наранцацралт" Сан, БНСУ-ын "Дахам" ТББ-ын зохион байгуулсан нийт 17 эмчийн бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж байна. Тус үзлэг үйлчилгээ нь 8 сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Ц.Мөнхбат гишүүн "2007 оноос хойш Наранцацралт Сангийн тэргүүн Н.Соёмбо маань өнөөг хүртэл /ковидын жилүүдэд тасарсан/ тус байгууллагатай харилцаа тогтоож Дундговь аймгийнхаа дийлэнх сумдад эмчийн үзлэг зохион байгуулж нутгийн ард иргэд ахан дүүстээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байгаа билээ. "Дахам" ТББ-ын тэргүүн Пак Син Хён /Park Seun Heon/ эгч энэхүү үйл ажиллагааг олон жил зохион байгуулсан манай Дундговьчуудад элэгтэй сайн хүн байдаг юмаа. Танд болон танай хамт олонд нутгийн зон олныхоо өмнөөс чинь сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
