Үйл явдал1 мин унших
Ж.Чинбүрэн: Лаборатори, биобэлдмэлийн үйлдвэрийн нөхцөл байдлыг эрс сайжруулахад бодлогын бодит дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллав. /2025.08.25/
Тус байгууллагад ажиллах үеэрээ урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааны чиглэлдээ манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байгааг хэлэв. Мөн лаборатори, биобэлдмэлийн үйлдвэрийн нөхцөл байдлыг эрс сайжруулахад бодлогын түвшинд бодит дэмжлэгийг шууд үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж богино хугацаанд эрчтэй сайжрахыг хүслээ.
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба
