Үйл явдал1 мин унших
ХИЙМЭЛ ОЮУНЫГ АШИГЛАХ АГУУЛГААР БАЯЖСАН “GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
“Grow with Google Mongolia” хөтөлбөр нь олон улсын түвшний 6 чиглэлийн сургалтыг салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн багш нараар ахлуулан бататгах хичээлүүдийг зааж, манай улсын хөдөлмөрийн зах зээл болон дотоодын хүний нөөцийн ур чадварын хэрэгцээ шаардлагатай уялдсан хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд энэ жилийн хөтөлбөрийн онцлог нь бүх мэргэжлийн сургалтууд хиймэл оюуныг ашиглах агуулгаар баяжуулсан явдал юм.


Энэхүү хөтөлбөр хэрэгжих хүрээнд төр засаг, хувийн хэвшил болон залуучууд бүгд хамтдаа цахим ур чадварт суурилсан ирээдүйг цогцлоох үндсэн зорилгын дор нэгдэж буйгаараа онцлог ба бид залуучуудыг хөгжлийн үр шим хүртэгч бус, хамтран бүтээгч байхад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

