#Коммент1 мин унших

М.Нарантуяа-Нара: “Таны төлсөн татварыг - Таны саналаар - Хөгжингүй монголын ирээдүйн төлөө” зарчимд тулгуурлан боловсруулсан гэнэ

М.Нарантуяа-Нара: “Таны төлсөн татварыг - Таны саналаар - Хөгжингүй монголын ирээдүйн төлөө” зарчимд тулгуурлан боловсруулсан гэнэ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

Ерөнхий сайд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг өчигдөр буюу /2025.01.09/-ний өдөр  Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.

Тэрээр, 2026 оны төсвийн төслийг “ТАНЫ ТӨЛСӨН ТАТВАРЫГ - ТАНЫ САНАЛААР - ХӨГЖИНГҮЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” зарчимд тулгуурлан боловсруулсан гэнэ. 

Харин яамдуудын төсвийг хамгийн өндөр дүнгээр нь эрэмблэвэл…

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-4.6Их Наяд ₮

  • Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia 4.5 Их Наяд ₮

  • Боловсролын яам-4.3 Их Наяд ₮

  • Эрүүл Мэндийн яам- 1.8 Их Наяд ₮

  • Хууль зүй, дотоод хэргийн яам-1.6 Их Наяд ₮ 

  • Зам, Тээврийн яам- 1 Их Наяд ₮ орчим байгаа нь эдгээр салбарт өргөн шинэчлэлийг бодитоор хийхээр төлөвлөж байна уу,  юу байна судлана.

    2026 оны Төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь орчимд, инфляц дунджаар 7 хувь байхаар төсөөлсөн байх бөгөөд    Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээг 33.0 их наяд төгрөг байхаар буюу 1,3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөжээ.Төсөв дээр нарийвчилсан хяналт хийх хүсэлтэй бөгөөд төсөв дээр ажиллаж байсан туршлагатай хүн байвал төсвийн хэлэлцүүлгийн туршид хамтарч ажиллахад нээлттэй. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008