Онцлох мэдээ1 мин унших

Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Башак Гэнч Юкселтэй уулзаж, санал солилцлоо. 
 

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд 1969 онд дипломат харилцаа тогтооноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, стратегийн түлшлэлийн түвшинд хүрснийг онцлоод, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, энх тайван байдлыг хангахад чиглэсэн нийтлэг үнэт зүйлс, зорилго хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж ирсэн.

Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа


Турк улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болох “ТИКА” нь манай харьяа дотоод хэргийн салбарын байгууллагуудад техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлдэг цөөхөн байгууллагуудын нэг билээ. Цаашдаа ч хууль зүйн салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай болж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд Туркийн хууль сахиулах байгууллагуудтай харилцан туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгааг уулзалтын үеэр мөн эрхэм элчин сайдад уламжиллаа.
Түүнчлэн Турк улсын хил хамгаалах салбарт ашиглагдаж буй дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009