Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Б.Түвшин“Алтайн алтан намар – 2025” арга хэмжээнд амжилт хүсэн, мэнд дэвшүүлэн үг хэллээ

Говь-Алтай аймгийн баялаг бүтээгчдийн хөдөлмөр бүтээлийг таниулах, сурталчлах “АЛТАЙН АЛТАН НАМАР–2025” нэгдсэн арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 04–06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан нарын гишүүд оролцож “Алтайн алтан намар – 2025” нэгдсэн арга хэмжээнд амжилт хүсэн, мэнд дэвшүүлэн үг хэллээ.

Арга хэмжээний хүрээнд:
Эрийн гурван наадам,
Хантайшир экспо үзэсгэлэн худалдаа,
Шилмэл малын үзэсгэлэн худалдаа,
Altai Edu Tech боловсролын форум,
“Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцуулах,
“Сумдын шинэчлэл – Хөдөөгийн хөгжил” төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдлаа.

