Үйл явдал1 мин унших
Боловсролын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дэмжих дэд зөвлөлтэй уулзлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцсэн гол асуудлууд:
Дэмжих төвийн түрээсийн санхүүжилт болон боловсролын үйлчилгээг турших явц
Технологийн шийдлийг (speech-to-text, text-to-speech) боловсролын салбарт туршиж нэвтрүүлэх
Хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх журам боловсруулах
Тэгш хамруулах боловсрол: малчин өрх, хил орчмын хүүхдүүдэд бага сургууль байгуулах, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын орчны хүртээмж.
Хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөр болон "Сүү хөтөлбөр"-ийн хэрэгжилт, санхүүжилт.
ICF ангиллын хэрэглээ, оношлогооны аргачлалын уялдаа
Тусгай сургуулиудын чанар, элсэлтийн асуудал, багшийн туслахын хэрэгцээ
Дата бүртгэл, хүүхдийн завсардалтын шалтгааныг судлах шаардлага
Гарсан санал, шийдэл:
Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сургалтад хэрэглэгдэхүүн, туслах багшийн дэмжлэгийг нэмэгдүүлэх
ICF, ICF-CY ангиллыг орчуулах, үнэлгээний нэгдсэн аргачлал нэвтрүүлэх.
ТББ-ын түрээсийн асуудлыг шийдэх, дэмжих төвийн үйл ажиллагааг тогтвортой болгох
Технологийн шийдэл болон тусгай хэрэглэгдэхүүнийг боловсролын салбарт түлхүү ашиглах
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын төсвийн зураглалыг гаргах