Үйл явдал2 мин унших

Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно

Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно

Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд манай баг License.mn зөвшөөрлийн нэгдсэн сангийн 371 зөвшөөрлөөс 321-ийг цахимжуулсан. 


Гаалийн хяналтын журмыг шинэчилж, 24 байгууллагын 70 орчим зөвшөөрлийг цахимжуулж эхэлсэн. Үр дүнд төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахаа больж, нотариатаас эхлээд төрийн байгууллагын үүд сахиж бичиг цаасны дарамтад ордог хуучин тогтолцоог халж эхэлсэн. Гэсэн ч өнөөдөр 8 нэрийн дэлгүүр нээхийн тулд бизнес эрхлэгч шат шатны байгууллагын хаалга татаж, хуульд байхгүй журам, бүртгэл нэртэй нэмэлт шаардлагад цаг зав, хөрөнгө мөнгөө алдаж байна. 
 

Зөвшөөрөл авах гэж явсаар бизнес эхлэхээсээ өмнө дампуурч байна.

Тийм учраас “Эдийн засгийн эрх чөлөөний хууль”-ийг боловсруулж, бизнес эрхлэгчдэд дарамт болж буй 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо.

14 хоногийн дотор төрийн бүх шатны байгууллага олгодог зөвшөөрлөө нэгдсэн системд байршуулахыг үүрэг болголоо.

Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Э.Батшугараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.Ажлын хэсэг E-Mongolia иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг шиг, бизнестэй холбоотой бүх үйлчилгээг нэг дор шийдвэрлэх E-Business.mn платформыг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ.
Иргэн, бизнес эрхлэгч хаанаас ч компани нээх, зөвшөөрөл хүсэх, сунгах зэрэг бүхий л харилцааг нэг цонхоор цахимаар авна. 
 

Дахиж төрийн байгууллагын үүд сахих шаардлагагүй болно. Зөвшөөрлийг цахимаар багц болгож авна. Хяналтын механизмыг тодорхой, ил тод болгож, таны зөвшөөрлийг хаана, хэн гэдэг албан тушаалтан гацааж байгааг харж, хянах боломжтой болно.  Энэ бол бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна төр бүх шатандаа ил тод, нээлттэй хариуцлагатай болох юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008