Үйл явдал1 мин унших
Москва хорооллын 7-р байрны гадна пассатны эвдрэл, гэмтлийг засварлана

Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ж.Сандагсүрэн СХД-ийн 29-р хороонд ажиллаж, Москва хорооллын 7-р байрны гадна пассатны эвдрэл гэмтлийг холбогдох СӨХ-д нь хариуцуулан нэн дариу засвар хийлгэх талаар хорооны Засаг дарга Э.Энхболдтой өчигдөр /2025.09.10 /уулзлаа.
Байрны гадна талын тоосго нурж байгаа нь иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа тул засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа юм.
Мөн тус хороонд овоорсон барилгын бетонон хог хаягдлыг цэвэрлэж тохижилтын ажлыг хийлгэхээр боллоо.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
