#Коммент2 мин унших
Б.Жаргалан: Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь зөвхөн тэгш эрхийн асуудал биш харин улс орнуудын ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтвортой байдлын үндэс юм

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Учир нь эмэгтэйчүүдийн оролцоо эрх тэгш болсноор нийгмийн тулгамдсан асуудлыг соргогоор харж чаддаг. Үүнийхээ хэрээр олон нийтэд чиглэсэн ажилд идэхтэй оролцож, үр дүнтэй бодлого шийдвэрийг гаргуулж чаддаг болохыг судалгаа харуулдаг.
Аливаа улсын жендэрийн эрх тэгш байдлын биелэлтийг хэмжих гол шалгуур парламентад суух эмэгтэйчүүдийн хувь байхаар зааж 30 хувьд хүргэх зорилт тавьсан байдаг.
Нөгөөтэйгүүр, Олон улсын парламентын холбооноос тогтоосон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр 190 улсаас 129-р байранд бичигдэж байсан бол, 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр 27-30 байраар урагшилж, дэлхийн дундаж руу ойртсон гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ бол төлөөллийн зарчим зөв гольдролдоо орж буйн илрэл.

Тэгвэл эдгээр өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн санаачилгаар Азийн эмэгтэй парламентчын бүлгийн чуулга уулзалт Монгол Улсад анх удаа болж өнгөрөв 13 орны хууль тогтоогч эмэгтэйчүүд эдийн засгийн болон улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, сайн туршлага, санал санаачилгынхаа талаар харилцан санал солилцож, ардчилал, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээж чадна гэдгээ баталгаажуулаад авлаа.
Тэрбээр “Цаашид бид бүтэц саад бэрхшээлийг арилгах, хэвшмэл ойлголттой тэмцэх, эмэгтэйчүүд улс төрд амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай. Улс төрийн манлайллыг бий болгохын тулд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд бэхжүүлэх нь зайлшгүй” болохыг тодотгов.
Улс орнуудын эмэгтэй парламентчдын тоо жилээс жилд нэмэгдэж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогод онцгой ач холбогдол өгөх нь
