Үйл явдал1 мин унших
“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчидтой уулзлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд” ТББ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж буй, ардчилсан боловсролыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй салбар салбарын эмэгтэйчүүдэд зориулсан “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчидтой уулзлаа.
Салбар бүртээ манлайлал үзүүлж, мэдлэг боловсрол, ур чадвараараа үлгэрлэж яваа эмэгтэйчүүдтэй санал бодлоо солилцож, туршлага хуваалцсан үнэ цэнтэй, урам өгсөн уулзалт болж буй онцоллоо.
Тус хөтөлбөр нь ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр 2015 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах орон зайг бүрдүүлэх замаар нийгмийн оролцоо, манлайллын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй үр дүнтэй хөтөлбөр юм.
