Үйл явдал1 мин унших
Дундговь аймгийн айрагны баяр Улаанбаатар хотод боллоо
Дундговь аймаг
Айраг, цаашлаад цагаан идээг нийслэлчүүддээ хүргэх, малчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх, нөгөөтэйгүүр дуу хуурын өлгий нутаг гэдэг “нэрийн хуудсаа” түмэнд батлан, алдаршуулах зорилгоор уг арга хэмжээг Дундговь аймгийн Нутгийн зөвлөл 2025 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат уг арга хэмжээг дэмжиж, нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Эх сурвалж:
МҮОНТВ