Байр суурь2 мин унших

Ж.Алдаржавхлан: Төрийн банкийг орон сууцын банк болгох боломжтой, төр хажуудаа орон сууцны банк гэсэн арилжааны банктай болох шаардлагагүй!

УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Ерөнхий сайдаа /2025.07.07/-ны өдөр маш чухал хууль батлагдсан юм. Хот байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулаад 1000 өрх тутамд баригдаж буй хотхон, хороолол заавал улсын сургуультай байна гэсэн заалт батлагдсан юм.Гэтэл энэ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа.Яармаг, нисэхийн дэнжээр дүүрэн 2-3 мянган айлын хотхон огт сургуульгүй баригдаж байна.Ерөнхий сайд албан даалгавар гаргаж, энэ хуулийн хэрэгжилтийг хангаж өгнө үү.

Яамдын тоног, төхөөрөмжид 500 орчим тэрбум төгрөг тавьсан байна. Хэмнэлт хийх бололцоо байсан уу, үгүй юу. Гадаад хэргийн сайд байна. Танай яаманд 20 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна гэсэн байна. Энэ ямар тоног төхөөрөмж вэ, тайлбар авъя. Ерөнхий сайд аа таны дэвшүүлж байгаа орон сууцын банктай зарчмын өөр саналтай байна. Би орон сууцын салбарт ажиллаж байсан хүний хувьд одоо байгаа Төрийн банкаа орон сууцын банк болгооч. Дахиж Төрийн банк байгуулж, төр хажуудаа арилжааны банктай байж яах юм бэ? Тийм учраас дахиад нэг төрийн өмчийн банк байгуулагдах юм бол ахиад дарга, цэргийн асуудал үүснэ, төрийн нөлөө орно. Төрийн банкаа болж өгвөл эцсийн өөрчлөлт хийгээд, орон сууцын банк болгож болохгүй юу. Тэгвэл маш том хэмнэлт болох юм байна гэж харж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008