Байр суурь1 мин унших

Ц.Мөнхтуяа: Энэ жил боловсролыг дэмжих жил болгосон ч багш нарын сэтгэлд хүрэхээр хийсэн ажил алга

УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

Энэ жилийн төсвөөс харахад ирэх жил боловсролын салбарт ДНБ-ны 4,2 хувийг зарцуулах юм байна. Уг нь монголын төр 2023,2024 онд 5,1, 5,2-д хүргэж байсан. Харин энэ жил ухарч байгаад харамсаж байна.Ирэх жилүүдэд энэ тоо буураад явах нь. Гэтэл энэ жил боловсролыг дэмжих жил болгосон ч багш нарын сэтгэлд хүрэхээр хийсэн ажил алга.Зээлээр хэдэн барилга барина гэж ярьж байгаа.Энэ бол мөнгө угаах арга байх.    

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008