Байр суурь2 мин унших

Ц.Мөнхтуяа: 2026 онд багш нарын цалинг 25 хувиар нэмэгдүүлнэ гээд байгаа, энэ боломжтой юу, үгүй юу!

УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн  Ц.Мөнхтуяа:

Засгийн газрын 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолоор цэцэрлэг, ЕБС-ийн нэг сурагчид ноогдох хувьсах зардлыг байршил, хүүхдийн тооноос хамааран өсөн нэмэгдэх итгэлцүүрийг батлахдаа, аймгийн төв, нийслэлийн 2 мянгаас дээш сурагчтай төрийн өмчийн ЕБС-ийн нэг сурагч суралцагчийн хувьсах зардлыг үржүүлэн үржүүлэх итгэлцүүрийг 0,91-0,79 болгосон. Энэ нь  9-21%-аар буурч очиж байгаа нь монгол хүүхдийн сурч боловсрох эрх эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг гэж харж байгаа. 300 гаруй мянган хүүхэд, 100 гаруй төрийн өмчийн ЕБС-ийн 600 мянган эцэг эх, 16 мянган багш, ажилтны эрх ноцтой зөрчигдөж байгаа. П.Наранбаяр сайд өөрөө ч мэдэж байгаа. 50, 60-уулаа чихэж хохирдог, дээрээс нь хувьсах зардлаа тануулчихдаг байдал нь хэр тохиромжтой вэ?

Хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийн орчин тансаг нөхцөлд байгаа, эгэл ардын хүүхдүүд болохоор 60, 70-уулаа нэг ангид суугаад дээрээс нь хувьсах зардлаа тонуулаад сууж байна гэдэг бол үнэхээрийн  байж боломгүй зүйл. Хувийн сургуулийн төлөөлөл боловсролын толгойд гараад суучихсан байдаг. Төрийн өмчийнхөө сургуулиудаар  явж байна уу, П.Наранбаяр сайд аа. 2026 онд багш нарын цалин 25 хувиар нэмэгдүүлнэ гээд байгаа. Үүн дээр Сангийн сайд үгүй гэж байна. Энэ асуултад Сангийн сайд, Боловсролын сайд хоёр хариулт өгнө үү. Багш нар итгээд явж байгаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008