Байр суурь3 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь3 мин унших
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
Юнеско дээр хөөцөлдөөд 2023 онд шиг санагдаж байна. Нүүдлийн соёл иргэншлийн ном бичнэ гээд Ерөнхий ассамблейн хурлаар нь батлуулаад авсан юм. Тухайн үедээ мань мэтийн энэ чиглэлээ анхаардаг бас сонирхдог хүмүүс их баярлаад явсан. Монгол энэ дээр манлайлал үзүүлэхээр болсон. Түүнээс хойш төсөв нь байдаггүй ээ. Юнеско өнөөдөр Монгол Улсаас номоо нэхээд сууж байгаа.
Энэ мөнгийг аль сайд нь хаанаас гаргаж өгмөөр байна аа? Юнеско-ийн өмнө бид эвгүй байдалд орох тийм сайн юм биш. Төсөв хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ олон улсын ийм томоохон байгууллагуудын өмнө бид нэр нүүрээ алдаад баймааргүй байна. Энэ нүүдлийн соёл иргэншлийн бодлого гэдэг нь манай Монгол Улсын энэ бүс нутагт зөөлөн хүчний бодлогын хамгийн чухал тулгуур нь байхгүй юу. Бид үүн дээрээ манлайллаа үргэлжлүүлээд хадгалмаар байна. Гэтэл нэг ном бичнэ гээд амлаад Ерөнхий Ассамблейн хурлаар нь шийдвэрлүүлээд гэтэл одоо Засгийн Газар нь тэр ном бичихийг бичих мөнгийг нь гаргаж өгөхгүй байхаар бид нүүдлийн соёл иргэншлийнхээ асуудалд тууштай хандахгүй байгаа юм шиг харагдаж байна. Гэтэл энэ нөгөө талдаа маш олон өрсөлдөгч улсууд байдаг. Бидний хөрш зэргэлдээх Төв Азийн Казакстан, Киргизстан, Турк гэх мэт олон улсууд энэ ажлыг чинь авчих боломжтой шүү дээ. Бид улсаараа нэр нүүрээ алдсан байдалд орох гэж байгаа юм.
Дараагийн зүйл нь олон улсын стандартын байгууллага. Ай Эс Өү гэж хэлдэг. Энэ байгууллагын өмнө бид чухал хариуцлага хүлээсэн байдаг. Монголын олон бараа бүтээгдэхүүнүүд үндэсний болоод олон улсын стандартыг давчихсан байх нь бидний яриад байдаг эдийн засгийг солонгоруулахад чухал үүрэгтэй. Манай Стандарт Хууль Зүйн Газар энэ ажлыг хариуцдаг. Шадар сайд ч гэсэн энийг мэдэж байгаа. Бас төсөв нь хасагдчихсан.
Гэтэл одоо төсөв мөнгөгүй гээд хуралдаа ч орж чадахгүй. Би Стандарт Хууль Зүйн Газартай уулзсан. Хувиасаа мөнгө гаргаад ч болсон очихгүй бол болохоо байлаа гээд яриад сууж байна шүү дээ. Төсөв мөнгө хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ энэ тийм их олон тэрбум төгрөг ороод байхаар биш. Ийм жижиг жижиг зардлуудыг анхаараад сайд нь эсвэл салбар нь байх юм уу шийдвэрлээд учир зовлонг нь ойлгоод дэмжээд явбал хэрэгтэй байна. Үүний ард Монгол Улс олон улсын байгууллагуудын өмнө олон улс ороны өмнө бас тодорхой хэмжээгээр нэр нүүрээ алдаад байгаа нь бидний анхаарах ёстой асуудал болов уу!