#Коммент2 мин унших
З.Мэндсайхан: Газрын ховор элемент нь экологи, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй эсэхийг эцсийн байдлаар "мухарлаж" өгөхийг л төрөөс шаардаж байгаа юм

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Ховд аймгийн Мянгад суманд “Халзан Бүрэгтэй” хэмээх газрын ховор элементүүдээр баялаг газар бий.
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр /2025.09.25/ болж өндөрлөлөө.
Газрын ховор элементийн талаарх мэдлэг, мэдээлэл
Байгаль орчин, хүн, малын эрүүл мэнд
Улс орны геополитик, эдийн засгийн асуудал байв.
Нутгийн иргэдийн зүгээс 2014 онд Цөмийн энергийн комисс газар дээр нь очиж хэмжилт хийхэд цацраг идэвхийн хэмжээ зөвшөөрөгдсөн түвшнээс 8 дахин их гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй юу гэдгийг эцсийн байдлаар тогтоож өгөх хүсэлтэй байв.
Энэ асуудалд Мал эмнэлэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Д.Лхамсайзмаа хариулахдаа “Ургийн гажигтай төлийн таван дээжийг илгээсэн байдаг. Үүнээс Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори онош тогтоох чиг үүрэгтэй байгууллага. Үүргийнхээ дагуу дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг баталгаажуулахын тулд Канад улсын Стантейк лабораторид өгөхөд шинжлүүлсэн. Ингэхэд хариу нь ижил гарсан. Шинжилгээний дүнд цацрагийн хэмжээ хэвийн байсан. Харин тухайн төлийн эд эрхтэнд цайр, зэс, төмөр, селэйн гэсэн элементийн дутагдалтай гэж гарсан” гэв.

Ховд аймгийн Мянгад сумын уугуул, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан сонсголын үеэр тодорхойгүй, ойлгомжгүй хэдэн асуултын хариуг мухарлаж, эргэлзээг тайлж өгөхийг холбогдох яамд, мэргэжилтнүүдээс шаардсан юм.
Уул уурхай, эрдэс баялгийн 2 үеийн сайд нарт газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаад, иргэдтэй уулзаж мэдээллээ солилцон нэгдсэн ойлголтод хүрэх хүсэлтийг тавьсан ч хүлээж аваагүй юм.
Ямартай ч сонсголоос үр дүн гарна, түүнийг байнгын хороо хэлэлцүүлнэ.