#Коммент2 мин унших
Өмгөөлөгч хэмээх мэргэжлийг чөлөөтэй сонгох эрх хангагдав

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Адгийн хэрэг хийсэн хүн ч өмгөөлүүлэх эрхээр хангагддаг гэдэг. Нийгэмдээ байж болох хамгийн хүнд нөхцөлд орсон хүмүүст “гараа сунгадаг” онцлог зөвхөн энэ мэргэжилд бий.
Мэргэшсэн хуульчийн өмгөөлөх эрхийг олгодог шалгалт бий. Жилд дунджаар 200 гаран хүн хамрагддаг.
Гэвч уг шалгалтын урьдчилсан шалгуурын улмаас тодорхой хувь нь орж чадаагүй байна.
Энэ нь Монгол Улсад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3-т өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал буюу улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил болон хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа хуульчийг өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад оруулахаас татгалзахаар заасан.

Иймд УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хуулийн олон жилийн турш өмгөөлөгчдийн “шүдний өвчин” болоод буй өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад хуульч бүртгүүлэхдээ ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаардаж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж байсан асуудлыг нэгмөр эцэслэхээр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг санаачлан 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьж, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр батлуулав.
Ингэснээр хуульч эрхэлж байгаа ажил, албан тушаалаасаа хамааралгүйгээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад орох боломжтой болж, хуульчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн юм.