Үйл явдал2 мин унших

Олуулаа хэлэлцэж, хөгжлөө тодорхойлъё!

Олуулаа хэлэлцэж, хөгжлөө тодорхойлъё!

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулж байна.  Хувийн хэвшил, салбар бүрд хэлэлцүүлэг өрнүүлж, санал авч байна.  Хуулийн дагуу 10-р сарын 30-аас өмнө УИХ-д өргөн мэдүүлнэ. Улс эх орны хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл цаасан дээрх хүслийн жагсаалт биш. Судалгаа тооцоонд суурилсан, шинжлэх ухаанч үндэслэлтэй, бодит үр дүн авчрах төлөвлөгөө байх учиртай. 
 

Өмнө нь таван жилийн хөтөлбөрийг салбаруудын ирүүлсэн арга хэмжээнүүдийг баримжаа, таамгаар нэгтгэн баталдаг байсан.  Төлөвлөлт, хэрэгжилт, хяналт тусдаа явагддаг байсан учраас бодлого нь хэрэгжилттэйгээ нийцдэггүй, үр дүн нь сул байсан. Энэ буруу механизмыг засч, хуулийн дагуу зөв замд оруулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж байна.  Нэгдсэн бодлого, төлөвлөлт, арга зүйгээр хангаж байна. Хөгжил гэдэг бол өчигдрөөсөө өнөөдөр илүүг бүтээж, эерэг өөрчлөлт авчирч чадсан эсэхийн хэмжүүр.

Онц сурсан хүүхэдтэй өрсөлдөж өөрийгөө үнэлэх бус, өчигдөр F байсан хүүхэд өнөөдөр D, маргааш C болж ахиж чадвал тэр бол жинхэнэ ахиц, жинхэнэ хөгжил. Улс орны хөгжлийг ч ийм зарчмаар дүгнэнэ.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 

  • Хүний хөгжил
  • Нийгмийн хөгжил
  • Эдийн засгийн өсөлт ба эрх чөлөө
  • Дэд бүтэц ба хот байгуулалт
  • Байгаль орчин ба ногоон шилжилт
  • Засаглал ба ил тод байдал
  • Өрсөлдөх чадвар
  • Шинжлэх ухаан, технологи, инноваци зэрэгт чиглэсэн. 

2030 он гэхэд манай улс

  • Үндэсний өрсөлдөх чадвар нэмэгдэж, зах зээл дэх төрийн оролцоо багасна. 
    Хувийн хэвшлийн ДНБ-д эзлэх хувийг 72.5%-аас 84% болгож нэмэгдүүлнэ.
  • Инфляцыг 8.8%-аас 5% болтол тогтворжуулна.
  • Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 76-аас 60 болгож урагшлуулна.
  • Засгийн газрын өрийг ДНБ-ийн 60%-аас 40% болгож багасгана.
  • Экспортын орлогыг 15.8 тэрбумаас 29.7 тэрбум ам.долларт хүргэнэ.
     

Энэ бол хэн илүү форум хийсэн, хэн илүү сүртэй илтгэл тавьснаар хэмжигдэх ажил биш.

Хэрхэн хууль, бодлогоо шинэчилж, хэрэгжүүлж, ямар бодит үр дүнд хүрэх вэ? гэдгээр хэмжигдэнэ.

Чадахгүй бол хариуцлага хүлээнэ.

Зөв төлөвлөж, нөөцөө зөв хуваарилж, хэрэгжилтийг зөв зохион байгуулж, гүйцэтгэлд нь хатуу хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлэхэд шинжлэх ухааны салбарын оролцоо чухал.

Тийм учраас Шинжлэх ухааны салбарыг хөгжлийн яамтай нэгтгэсэн. Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн үндсэн чиглэл бол өнгөрсөн үеийн алдаанаас суралцсан, өнөөдрийн боломжийг зөв ашигласан, ирээдүйн зорилгодоо хүрэх бодлогын баримт бичиг байх болно.

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008