Үйл явдал1 мин унших

Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн санаачлан хэрэгжүүлж буй Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгий төсөл амжилттай хэрэгжиж ирэх 11 дүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.

Ж.Сандагсүрэн "Баянхошуу бүсийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн 24 дүгээр хороо Баянхошуу хайрханы баруун урд 4.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг миний бие  2021 онд Азийн хөгжлийн банктай хамтарсан төслийн зохицуулагч байхдаа эхлүүлж байсан юм.

Бид энэхүү бүтээн байгуулалтын эрчим хүчний асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэсэн нь байгалд ээлтэй бүтээн байгуулалт болж байна" гэв.

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009