#Коммент2 мин унших

Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

Цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гол арга бол моджуулах, түүнийг дагасан цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулах юм.

"Баянхошуу" гэхээр хотын төвөөс зайдуу, тоос шороондоо баригдсан, тарчигхан амьдралтай хүмүүсийн бүс гэдэг хэвшмэл ойлголт бий.

Гэвч цаг хугацааны явцад хүмүүсийн амьдралын чанар сайжирч, монгол гэр багасч дийлэнх нь амины орон сууцанд амьдрах цаашлаад гудамж, талбайн гэрэлтүүлэг дэд бүцэж сайжирч байгааг хүлээн зөвшөөрөх хүн цөөнгүй биз.

Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

Үүний нэг тод илрэл бол өдгөөгөөс 4 жилийн өмнө НИТХ-ын дарга Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банк Нийслэлтэй хамтарсан төслийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Баянхошуу хайрханы тохижилтын ажил буюу Баянхошууны цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн нь өнөөдөр эцсийн шатандаа орж ирэх 11 дүгээр сард ашиглалтад ороход бэлэн болжээ.

Уг цэцэрлэгт хүрээлэн нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баянхошуу хайрхны баруун талд 4.5 га талбайд баригдаж буй.

  • Усан оргилуур

  • Хөлбөмбөгийн талбай

  • Сагсанбөмбөгийн талбай

  • Хүүхдийн тоглоомын талбай

  • Дугуй зам

  • Мини тайз зэрэг бүхий тохижилт  зэрэг дэд бүтцийн төлөвлөлт хийгдсэн байна.

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй дээрх бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Дүүрэн Трейд” ХХК ажиллаж байна.

Энэ төсөл нь төвөөс алслагдсан хороодын иргэдийг дэмжих, тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх, мөн Улаанбаатар хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэж буйг дүүргийн удирдлагууд онцлов.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Ашиглалтад оруулчхаад урт хугацаанд хэрхэн зөв ашиглах вэ гэдэг асуудал үргэлж санаа зовоодог. Үүнийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хариуцан, санхүүжилтийг нь шийдээд явахаар болсонд баяртай байна. Бид ярилцаж байгаад нэмэлтээр хийгдэх шаардлагатай тохижолтын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөв дээр суулгана” гэв.

Тус бүтээн байгуулалт нь маш тод онцлогтой.

Усан оргилуурын мотор, гэрэлтүүлэг, 00-ын цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр буюу нарны зайнгаар шийдэж буй явдал юм

2 айлын газар болоод уулын довыг тэгшитгэж цэцэрлэгт хүрээлэнгийн суурийг тавьснаар барьж байгуулсан энэ амралтын бүсэд иргэд заавал хотын төв оролгүйгээр тухлах, спортоор хичээллэх, эрүүл мэндээ тэтгэх боломж ийнхүү бүрдэж байна.

Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно
Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно
Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно
Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно
Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009