Байр суурь2 мин унших

Д.Ганмаа: Хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг хэрхэн эрэмбэлдэг юм бэ?

УИХ дахь Өргөдлийн байнгын хороо 2025.09.30-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганмаа асуулт асууж, хариулт авлаа.

Нэгдүгээрт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжих хавсралт 2-оор төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг харлаа. Үүнээс өндөр дүнтэй, их хэмжээний, зайлшгүй шаардлагатай эсэх нь тодорхой биш, өртөг нь бодитой эсэхийг тодруулах шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтуудыг бүгдийг түүж бичлээ. Цаг их орох учраас ганц хоёроос жишээ болгоод харъя. Жнь, Батлан хамгаалах сайд дээр гэхэд тусгай зориулалтын барилга байгууламж гээд дэд бүтцээр баруун болон төвийн бүс гэх мэт 8-9 тэрбум. Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд дээр НҮБ-ын суурь конвенцын 17 дугаар бага хурлал зохион байгуулахтай холбоотой барилга, байгууламж Улаанбаатар БЗД гэснээ 150 тэрбум төгрөг. Нэмээд үүн дээр ахиад тоног төхөөрөмж, техник хэрэгсэл буюу яг дээрх зориулалтаар буюу НҮБ-ын суурь конвенцын 17 дугаар Бага хуралд зориулсан 67 гаруй тэрбум төгрөг гэх мэтчилэн. Энэ мэт урт жагсаалтууд явж байна. 

Бидэнд урсгал зардлаа нэмэх мөнгө байхгүй. Ард түмнээс авсан санал асуулгаас болоод бид эдгээр зардлуудыг нэмлээ гэж нэрлээд тэр нь хөрөнгө оруулалт дээрээ илүү орж байгаа юм. Гэтэл барилга байгууламж нь нэмэгдээд ирэхээр дагаад урсгал зардал нь нэмэгдэнэ биз дээ! Ер нь эдгээр том том төслүүдийг хэрхэн, яаж эрэмбэлдэг вэ? ЗГ Монгол Улс чинь нэгдмэл нэгдсэн бодлоготой юм байгаа биз дээ...

Хоёрдугаарт, барилга байгууламж барих чинь шинжлэх ухаан. Тийм биз дээ? Анализис хийх боломжууд байгаа шүү дээ. 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008